АНУ-ын Техас мужийн Панхандл дахь сүүний фермд дэлбэрэлт болсны улмаас нэг хүн хүнд бэртэж, 18,000 орчим үхэр амь үрэгдсэн нь Амьтны хамгааллын хүрээлэн түймрийг хянаж эхэлснээс хойш бүртгэгдсэн хамгийн их үхлийн тоо юм. Кастро тойргийн шериф Сальвадор Ривера даваа гарагт "Диммитийн ойролцоох Саутфорк сүүний фермд гарсан гал, дэлбэрэлт нь тоног төхөөрөмж хэт халснаас болсон байж болзошгүй тул мужийн галын маршал шалгана гэж мэдэгдэв.
Тус фермийн хувьд 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд шувуу, гахай, ямаа, хонь зэрэг бусад малыг ч байлгадаг ажээ. Энэ аймшигт үйл явлаас өмнө Индиана мужийн Манчестер хотын "Hi-Grade Egg Producers North"-д гарсан түймэр нь нэг сая гаруй тахиаг устгасан байдаг. Өнгөрсөн онд л гэхэд нэг удаагийн түймэрт 100-400 мянган тахиа үхсэн судалгаа гарчээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)