Олон улсын усан будгийн мастер зураач Д.Батнасан, чөлөөт уран бүтээлч Л.Саранчимэг нарын хамтарсан “BEAUTY OF SPRING” үзэсгэлэн энэ сарын 15 нд Монарти арт галерейд нээлтээ хийх гэж байна.
Энэхүү үзэсгэлэнд байгаль ертөнцийн гоо сайхан, сэтгэлийн өнгө, яруу сайхны мэдрэмжийг харуулсан нийт 30 гаруй уран бүтээлүүд дэлгэгдэнэ. Үзэсгэлэнгийн гол онцлог нь байгаль болон хүний амьдралын утга нь уран бүтээлчийн оюун санаанд боловсрон цоо шинээр дахин нээгдэж, уран бүтээлч хүний ухамсраар байгаль дэлхийн өнгө төрх урлагийн ертөнцөд хэрхэн дүр төрхөө олдгийг харуулж байгаа явдал аж.