*******************************************************************************************************************************************************************************************************
Саяхан АНЭУ-ын Дубай хотноо болсон дуудлага худалдаагаар дэлхийн хамгийн үнэтэй автомашины дугаарыг 55 сая дирхам буюу 15 сая долларын үнэ хүргэж чаджээ. "P7" гэх тус дугаар 2008 оны хоёрдугаар сард дуудлага худалдаагаар 52.2 сая дирхам буюу 14.2 сая долларын үнэ хүрч байсан бөгөөд энэ удаад дахин дуудлага худалдаанд оролцож, Саид Абдул Гаффар Хуригийн эзэмшиж байсан дээд амжилтыг эвдсэн байна.
Борлуулалтын орлогыг Дубайн захирагч, АНЭУ-ын Ерөнхий сайд шейх Мохаммед бин Рашид Аль Мактумын ариун Рамадан сарын үеэр дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмзэг бүлгийн иргэдэд туслах кампанит ажил болох "Нэг тэрбум хоол" төсөлд өгнө гэдгээ мэдэгджээ. Дуудлага худалдаагаар кампанит ажилд зориулж 71 сая дирхам буюу 19.3 сая доллар цуглуулсан гэж АНЭУ-ын төрийн мэдлийн WAM сонин мэдээлэв. Нэгдсэн улсын дугаарын үнэ нь муж бүрт өөр өөр байдаг нь АНУ-тай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.
АНУ-ын Виржиниа мужид тээврийн хэрэгслийн бүртгэл, тусгай дугаарын хураамжаас гадна хувийн дугаарын үнэ жилд 10 долларын үнэтэй байдаг бол Нью-Йоркт жилд 31.25 доллар, мөн анхны хураамж нь 60 долларын үнэтэй байдаг. Харин Арабад дугаарын тоо, үсэг цөөхөн байх тусмаа хямд байдаг гэнэ.
Л.Сайнаа