***********************************************************************************************************************************************************
Пүрэв гарагт Японы засгийн газрын онцгой байдлын дохиоллын систем оршин суугчдыг хамгаалахыг сануулсны дараа Хойд Солонгосын пуужин Японы хойд Хоккайдо аралд айдас төрүүлсэн тухай CNN агентлаг мэдээллээ. Тодруулбал, олон сая хүмүүс орон нутгийн цагаар өглөөний 08:00 цагийн үед J-arert буюу нүүлгэн шилжүүлэх тушаал хүлээн авч, засгийн газраас пуужин арал дээр эсвэл ойролцоо газардах тул хоргодох газар хайхыг уриалсан аж.
Гэвч удалгүй нүүлгэн шилжүүлэх тушаалыг үндэслэлгүй гэж үзсэн нь ард иргэдийг уур хилэнд автуулсан байна. Үнэн хэрэгтээ Хойд Солонгосын харвасан пуужин Японы арлаас гадуур буюу Солонгосын хойгийн зүү эргийн ойролцоох усанд унажээ.
Энэ талаар Японы иргэд "Энэ дохиоллын систем хэнд хэрэгтэй юм бэ. Хэрэв пуужин арал дээр буух байсан бол хоргодох газар олж чадалгүй үхэх байсан" гэх зэргээр дургүйцлээ илэрхийлж байгаа гэнэ. Үүний хариуд Японы засгийн газар "Дохиоллын мэдээллийг урьдчилсан байдлаар засаагүй. Харин пуужин арал дээр унахгүй гэдгийг мэдээд аюулгүйи байдлын мэдээллийг засаж оруулсан" хэмээжээ.
Л.Сайнаа