"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн БЭТ Ж.Ганбат БЭТ-ийн хугацааг сунгах эсэх асуудалтай холбоотойгоор өнгөрсөн зургаан сарын хугацаанд хийсэн ажил, гарсан үр дүнгийн талаар өглөө.
Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоох үед бид 178 гэрээ байсан. Үүний 133 гэрээ нь ам нөхцөлтэй гэрээ байсан. Гуравдугаар сарын 31-ны байдлаар хугацаа нь дууссан бүх гэрээг зарж дууссан. 87 гэрээг хэлцэл хийж, биржийн нөхцөл рүү оруулсан.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 18,4 хувийг 2,5 сая иргэд эзэмшиж байгаа. 2019 оны ашгаас 2020 онд иргэдэд 96 мянган төгрөгийн ногдол ашиг тараасан. Өнгөрсөн оны тайлангаар 1,3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан.
Эндээс 18,4 хувийг эзэмшиж буй 2,5 сая иргэдэд энэ ашгийг хувиарлавал нэг иргэнд 100 орчим мянган төгрөг оногдоно. Ногдол ашиг тараах уу, угаах үйлдвэрээ дуусгаж илүү өр өгөөжийг хувьцаа эзэмшигч нартаа үлдээх үү гэдэг сонголт бий. Хувьцаа эзэмшигчийн хурлаар иргэдэд ногдол ашиг тараах эсэхийг хэлэлцэнэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (12)