**************************************************************************************************************************************************************
ТикТок платформыг "The King of Chemo" нэрээр хөтөлдөг, таван сая гаруй дагагчтай Ирланд эр Иайн Уорд өнгөрсөн сард сайн дурын шинжилгээнд хамрагдсаныхаа дараа тархины сүүл үеийн хорт хавдартай гэдгээ мэджээ. Урьдчилсан байдлаар түүнд таван жилийн нас үлдсэн гэж эмч хэлсэн байна.
Гэвч энэхүү аймшигт мэдээллийн дараа тэрбээр сэтгэлээр унасангүй. Учир нь тэр өөдрөг нэгэн гэнэ. Харин ч үлдсэн амьдралаа сайн сайханы төлөө хандив цуглуулахын тулд АНУ-ыг хөндлөн гулд дугуйтай аялахаар шийдсэн байна. Одоогоор тэр найз Ади Фелантайгаа хамт АНУ-ыг тойрон дугуйгаар аялж , сэтгэцийн эрүүл мэнд, хорт хавдрын эсрэг буяны ажилд хөрөнгө цуглуулж байгаа ажээ. Түүнчлэн тэр марофон гүйлт хийж, хамгийн хол замыг туулсан дэлхийн дээд амжилтыг эвдэхийг хүсэж байгаа юм.
Тэд өнгөрсөн сард Нью-Йорк хотоос хөдөлсөн бөгөөд Лос Анжелес, Калифорниа хот хүртэлх 3400 миль замыг туулахад хоёр сар орчим шаардлагатай гэж тооцоолжээ. Түүнд одоогоор өвчний шинж тэмдэг илрээгүй байгаа гэнэ.
Л.Сайнаа