Их Британийн ханхүү Харри ирэх сард болох Чарльз хааныг хаан ширээнд залах ёслолд оролцох боловч түүний эхнэр Сассексийн гүнгийн ахайтан Меган хүүхдүүдийн хамт АНУ-д үлдэх болно гэж Букингемийн ордон олон сар үргэлжилсэн таамаглалын хариу болгож, дараа лхагва гарагт мэдэгдэв.
“Букингемийн ордон Сассексийн гүн, ханхүү Харри тавдугаар сарын 06-нд Вестминстерийн сүмд болох титэм өргөх ёслолд оролцоно гэдгийг баталж байгаадаа баяртай байна. Сассексийн гүнгийн авхай хунтайж Арчи, гүнж Лилибет нарын хамт Калифорнид үлдэх болно” гэж ордны мэдэгдэлд дурджээ.
Өнгөрсөн гуравдугаар сард хосууд хаан ширээнд залах ёслолын урилга авсан ч хариугаа хэлэлгүй өнөөдрийг хүрсэн юм. Өнгөрсөн оны сүүлээр ханхүү Харри "Нөөц" нэртэй дурсамж бүтээлээ хэвлэн гаргасан нь эхний өдрөө 1.4 сая хувь борлуулагдаж, дээд амжилт тогтоогоод байв. Тэрбээр тус номонд хааны удам буюу гэр бүлийнхээ доторх ноцтой баримт, зөрчилдөөнүүдийг эл болгосон. Хаан Чарльз, хатан хаан Камилла нар тавдугаар сарын 6-нд Вестминстерийн сүмд титэм өргөх юм.
Л.Сайнаа