***********************************************************************************************************************************************************
АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамп өөрийн хувийн өмгөөлөгч Майкл Коэнийг гэрээгээ зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж, 500 сая долларын нэхэмжлэл гаргаад байна. Лхагва гарагт Флоридагийн холбооны шүүхэд гаргасан уг нэхэмжлэлд Коэнийг Трампын талаар худал мэдээлэл тараасан, Коэний олон нийтэд хийсэн мэдэгдэл, хэвлэгдсэн ном, подкаст цуврал болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өмнөх ерөнхийлөгчийн өмнө хүлээсэн гэрээний үүргээ зөрчсөн гэж буруутгаж байгаа ажээ.
Ерөнхийлөгч асан Доналд Трампыг өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотод 2016 оны сонгуулийн үеэр мөнгө угаасан зэрэг 34 эрүүгийн хүнд гэмт хэрэгт буруутгасан ч Трамп өөрийгөө алинд нь ч буруугүй гэдгийг мэдэгдсэн. Тухайн үед Коэн түүний санхүүгийн асуудлыг хариуцаж байсан бөгөөд саяны болсон шүүх хуралд прокурортой хамтран ажилласан нь экс ерөнхийлөгчийн дургүйцлийг хүргэсэн байна.
Д.Трамп "Намайг дахин шүүхийн тулд Коэнийг айлган сүрдүүлэх замаар өөрсдийн талд урвуулан ашиглаж байна" гэж хэвлэлд ярьжээ. Трампын хуулийн багийнхан уг нэхэмжлэлд Коэний хэлсэн бүгд худал мэдээлэл гэдгийг мөн дурдсан байна. Түүний хэвлэн гаргасан номонд гэрээгээр хүлээсэн нууц мэдээллүүд байгаа нь уг нэхэмжлэл шүүхэд очих гол шалтгаан болоод буй.
Л.Сайнаа