21 настай Хятадын коллежийн оюутан нэг минутанд дөрвөн хуруугаараа 22 сунайлт хийж, түлхэлт болгоныхоо дундуур алгаа ташиж, Гиннесийн дээд амжилтыг эвджээ. Шааньсигийн нисэхийн мэргэжлийн техникийн коллежийн оюутан Жан Юйсюань 13 настайгаасаа эхлэн сунайлтаар хичээллэж, бөгөөд бага ангийн сурагч байхдаа кунг-фугийн кинон дээр хийж буй дасгалыг үзээд дөрвөн хуруун дээрээ сунайж дадсан ажээ.
Тэрбээр интернетээс видео бичлэгүүдийг ихээр үзэж, тэндээс хэрхэн өөрийгөө гэмтээхгүй хуруун дээрээ сунайх тухай мэдлэгийг хуримтлуулж, олон жилийн бүтэлгүйтлийн эцэст энэхүү амжилтыг үзүүлжээ. Юйсюан 2022 онд Жан Шуан гэх найзтайгаа анх танилцаж байсан бөгөөд найз нь түүнийг ятгаж, энэхүү амжилтад хүргэсэн гэнэ.
Л.Сайнаа