АНУ-ын Нью-Йорк хотын нэгэн хоолны газар Гиннесийн дээд амжилтын номонд дэлхийн хамгийн үнэтэй сэндвичээр нэрлэгдсэн 214 долларын үнэ бүхий сэндвичийг жил бүр зохион байгуулдаг шарсан бяслагны өдрөөр худалдаанд гаргахаар болжээ. Үзэсгэлэнт бүтээлээрээ алдартай Нью-Йоркийн Serendipity ресторанаас " Үндэсний шарсан бяслагны өдөр" буюу өнөөдөр Quintessential шарсан бяслагийг "сэндвич" богино хугацаанд цэс рүүгээ буцна гэж мэдэгдлээ.
214 долларын үнэтэй шарсан бяслаг 2014 онд анх худалдаанд гарахдаа Гиннесийн номонд дэлхийн хамгийн үнэтэй сэндвичээр бүртгэгдэж байжээ. Худалдан авахыг хүсвэл ойролцоогоор 48 цагийн өмнө захиалах ёстой уг сэндвичийг Францын алдарт Дом Периньон шампанскаар хийжээ.
Талхыг Caciocavallo Podolico бяслагны зүсмэлүүдээр дүүргэхээс өмнө өвсөөр тэжээгддэг цагаан трюфель цөцгийн тосоор хучдаг байна. Дараа нь сэндвичийг алтлаг болтол нь шарж, ирмэгийг нь 23 каратын хүнсний алтаар бүрдэг ажээ. Serendipity ресторан нь хамгийн үнэтэй шарсан төмс , хамгийн үнэтэй сүүн коктейль зэргээрээ Гиннесийн дээд амжилтыг эзэмшдэг.