БАРИМТ 1
Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан билээ.
БАРИМТ 2
Энэ хүрээнд 2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан тогтоолын төслийг батлан, “5Ш” ажиллагааг албан ёсоор зарласан.
БАРИМТ 3
Уг “5Ш” ажиллагааны нэг болох “Шилэн” ажиллагааг ЦХХХ-ны сайд Н.Учралд хариуцуулсан бөгөөд Ерөнхий сайд “Шил” ажиллагаанд хүч нэмж, албан даалгавар гаргасан юм.
БАРИМТ 4
Ингэснээр төрийн байгууллагуудын мэдээллээ нээх үйл явц эрчимжиж, Shilen.gov.mn сайтад нийтэлж эхэлсэн.
БАРИМТ 5
Шил ажиллагааны гол зорилго бол төрд хэн, хаана, хэзээ, юу хийж байгааг иргэд нь шууд харж хянаж, хулгайг хийх боломжийг технологийн шийдлээр хааж хумих юм.
БАРИМТ 6
shilen.gov.mn платформыг 2023 оны гуравдугаар сарын 27-ны өдөр “Шилэн” ажиллагааны хүрээнд нээсэн бөгөөд “Таны төр-Та хяна” уриалгийг олон нийтэд дэвшүүлсэн.
БАРИМТ 7
Уг платформ мэдээлэл хариуцагчдаас ирүүлсэн, хуулиар ил болгох ёстой мэдээллүүдийг нэгтгэн иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд нэг цонхоор мэдээлэлд хяналт тавих боломжийг олгож буй.
БАРИМТ 8
Shilen.gov.mn сайтад анх есөн тусгай зөвшөөрөл олгогч байгууллагын 3450 зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг нээлттэй байршуулжээ.
БАРИМТ 9
Харин өнөөдрийн байдлаар 12.797 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг ил болгожээ. Бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг ил тод болгох ажил үргэлжилж байна.
БАРИМТ 10
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 68-н төрлийн мэдээллийг байнга нээлттэй ил тод байлгахаар зохицуулсан байдаг.
БАРИМТ 11
Үүнийг “Шилэн” ажиллагааны хүрээнд 98 шалгуур үзүүлэлтээр дүгнэж, үнэлгээг долоо хоног тутам олон нийтэд мэдээлэхээр болов.
БАРИМТ 12
Мөн ЦХХХ-ны сайд Н.Учрал Засгийн газрын тусгай санг хариуцсан есөн сайд, захирал нарт 12 тусгай сангийн мэдээллийг нээлттэй болгох тухай албан бичиг хүргүүлж хугацаатай үүрэг өгсөн.
БАРИМТ 13
Ийнхүү 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Тусгай хамгаалалттай газар нутгийн 17-д нь газар олгосон тухай мэдээллийг нээлттэй ил тод болгожээ
БАРИМТ 14
Тухайлбал, 120 гаруй газрыг Тусгай хамгаалалттай газар нутагт бүртгэсний 36-г хамгаалалтын захиргаад хариуцан, хамгаалдаг байна.
БАРИМТ 15
Үүнээс эхний ээлжинд Богдхан уулын дархан цаазат газар (2973га) болон Хөвсгөлийн байгалийн цогцолборын (501га) газар нийт тусгай хамгаалалттай 3474 га газрын мэдээлэл ил болсон.
БАРИМТ 16
Харин өнөөдрийн байдлаар 2162 иргэн, хуулийн этгээдийн эзэмшил бүхий газрын мэдээлэл ил тод байршуулсан байна.
БАРИМТ 17
2023 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд Иргэдийн мэдээлэл хайх, мэдээлэл хүлээн авах эрхийг хангах, Засгийн газрын “Шилэн ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байгаа талаар танилцуулга хийв.
БАРИМТ 18
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллийн ил тод байдлыг хангах хугацаатай албан даалгаврыг мэдээлэл хариуцагч нарт өгөв.
БАРИМТ 19
Ингэснээр 2023 оны дөрөвдүгээр сарын 6-нд “Шил” ажиллагааны хүрээнд бизнесийн таатай цахим орчныг бүрдүүлэх “e-Business” платформыг олон нийтэд танилцуулав.
БАРИМТ 20
Уг платформ нь компани байгуулах бүх процесийг цахимжуулж цагийн хуваарьгүй, хил хязгааргүй үйлчлүүлэх боломжийг нээсэн юм.
БАРИМТ 21
Мөн уг ажиллагааны хүрээнд Засгийн газрын тусгай сангуудын нэг болох болох “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн зээлдэгчдийн мэдээллийг shilen.gov.mn-д нээлттэй байршуулав.
БАРИМТ 22
Тухайлбал, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан”-д 52,4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 6092 компани, иргэн, төрийн байгууллага, ТББ-ын мэдээллийг нээлттэй болгожээ.
БАРИМТ 23
2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны Даваа гарагт Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой 71 компанийн ТУЗ-ийн гишүүдийн нэрсийг ил болгов.
БАРИМТ 24
Ийнхүү нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээг хийхэд 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар төрийн захиргааны төв 16 байгууллага 71.56 хувьтай байсан бол хоёрдугаар улирлын эхээр 75.45 хувь болж өссөн байна.
Сэтгэгдэл (3)