Гэрийн тэжээмэл муурын өвөг гэгддэг барын тоо толгой нэгэн цагт дэлхий даяар хэдхэн мянгад хүрч, устах аюул нүүрлэсэн амьтдын тоонд багтсан цаг саяхан буюу 20 дугаар зууны төгсгөл үе байлаа. Дэлхийн дээрх баруудын дийлэнх нь байдаг Энэтхэг улсад 2006 оны тооллогоор 1411 тоо толгойд хүрч, хамгийн бага хэмжээндээ хүртэл буурсан байдаг.
Гэвч олон арван жилийн байгаль хамгаалах хүчин чармайлт эцэстээ үр дүнгээ өгсөн бололтой. Ням гарагт нийтлэгдсэн барын хамгийн сүүлийн тооллогоор Энэтхэгийн барын тоо өмнөх тооллогоос хойш хоёр дахин нэмэгдэж, өнгөрсөн жил 3167-д хүрсэн байна. Энэ нь дэлхийн зэрлэг барын нийт популяцийн буюу 4500 орчим зэрлэг байгалийн барын 70 орчим хувь нь гэж Дэлхийн байгаль хамгаалах сангаас (WWF) мэдээлэв.
Энэтхэг улсад барын тоо толгой дахин сэргэж байгаа нь байгаль хамгаалагчдын ач тус бөгөөд зэрлэг ан амьтдын тоог нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж буй бусад улс орнуудын хувьд итгэл найдвар болоод байгаа юм. Энэ тоог улам бүр нэмэгдүүлэх нь тус улсын хувьд том амлалт билээ.
Л.Сайнаа