Дэлхийн тэргүүн баян Элон Маскын толгойлдог цахилгаан авто машин үйлдвэрлэгч TESLA компани томоохон үйлдвэрээ БНХАУ-ын Шанхай хотод нээж буйгаа өнгөрөгч ням гарагт твиттер хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлэв. Тус үйлдвэр нь жилд 10,000 бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой бөгөөд энэ нь хэрэглээний цахилгаан эрчим хүчийг хадгалахад ашигладаг асар том батерей юм. Тус үйлдвэрийг байгуулах ажил ерөнхийдөө дуусаж байгаа тухай жиргээндээ цохон тэмдэглэжээ.
Эзэмшигч Элон Маск твиттер хуудсандаа “Тесла Калифорни дахь Megapack үйлдвэрийнхээ гарц, хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд Шанхайд Megapack үйлдвэрээ нээлээ" хэмээжээ.
Хятадын төрийн мэдээллийн Синьхуа агентлаг мэдээлснээр цахилгаан автомашин үйлдвэрлэгч TESLA компани энэ оны гуравдугаар улиралд нээлтээ хийж, 2024 оны хоёрдугаар улиралд үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэж мэдэгдсэн юм. Тус компани нь Калифорниа мужийн Латроп хотод жил бүр 40 гигаватт-цаг эрчим хүчний хуримтлалтай тэнцэх 10,000 мегапак үйлдвэрлэх хүчин чадалтай Мегафабрик ажиллуулдаг ажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)