Жисү өөрийн анхны соло цомогт багтсан “Flower” дуун дээрээ толилуулсан өнгөлөг төрхүүдээрээ шүтэн бишрэгчид төдийгүй загварт хайртай хүн бүрийн нүдийг булааж байна. Тэрээр нийт 11 төрх харуулсан бөгөөд загвар бүр тухайн дүрс авсан байршилтай салшгүй нэг декор мэт маш сайн уусаж чадсан байв.
Сонголт хийсэн брэндүүдийн эгнээд мэдээж хэрэг Жисүгийн төлөөлөгчөөр нь нэрлэгдсэн Dior загварын ордон багтжээ. Мөн Versace, Rick Owens, Jimmy Choo, Cartier зэрэг дэлхийн брэндүүдийн хувцас, үнэт эдлэлүүдийг видео клипээс олж харах боломжтой. Үүнээс гадна сүүлийн саруудад залуу үеийнхний дунд алдаршиж эхэлсэн RUi, үдшийн загвартай гял цал даашинзнууд нь олны танил инфлюенсерүүдийн таалалд нийцээд буй Станбулын The New Arrivals, мөн Elle, Vogue, W, L’officiel зэрэг сэтгүүл дээрх K-pop алдартнуудын төрхийг хариуцдаг Солонгосын Lee Y. Lee Y гэсэн шинэ үеийн төлөөлөл болсон залуу дизайнеруудын бүтээлүүдийг сонгосон нь анхаарал татлаа.
Ташрамд дурдахад, Жисү өөрийн “Me” нэртэй анхны соло цомгоо толилуулснаас хойш ердөө дөрөв хоногийн дотор хэд хэдэн рекорд эзэмшээд амжжээ.
Эх сурвалж: https://inkistyle.com, buro247.mn
1.
2.
3.
4.
5. Зөвхөн Jisoo-д зориулан урласан Lee Y. Lee Y брэндийн сет
6.
7.
8. Зөвхөн Jisoo-д зориулан урласан тэгш бус хэмтэй, цацагтай даашинз. Одоогоор тус даашинзыг бүтээсэн дизайнер тодорхойгүй байна.
9.
10.
11.