Дуурь бүжгийн эрдмийн театрт Монголын үндэсний анхны дуурь Д.Нацагдоржийн зохиол, Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим “Учиртай гурван толгой” амжилттай тоглогдлоо. Өнөөдөр хөшгөө хаах “Учиртай гурван толгой” дуурийн гол дүр Юндэнд Э.Бумхүү, Нансалмаад М.Дариймаа, Хоролмаад С.Мөнгөнцэцэг, Балганд Ц.Гансүх тоглов. Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолыг 1934 онд “Бөмбөгөр ногоон” театрын тайзнаа жүжиг, 1942 онд “Учиртай гурван толгой” хөгжимт жүжиг, 1950 онд аялгуут жүжиг, 1976 онд “Учиртай гурван толгой” дуурь хэлбэрээр тавьж байжээ.