Бразилын өмнөд хэсгийн Блуменау хотод байх нэгэн өдөр өнжүүлэх төвд сүх алуурчин нэвтэрч, дөрвөн хүүхдийн амийг хөнөөж, дөрвөн хүүхдийг шархдуулжээ. Амиа алдсан хүүхдүүд 5-7 настай байсан бөгөөд гурав нь хүү, нэг нь охин байсан гэж орон нутгийн цагдаа нар мэдэгдэв.
Энэ үйл явдлын дараа Санта Катарина мужийн амбан захирагч Жоржиньо Мелло твиттер хуудсаараа дамжуулан "нэгэн эрэгтэйг сэжигтнээр татан баривчилжээ" хэмээн жиргэсэн байна. "Сэжигтэн 25 настай бөгөөд хүүхдүүд рүү дайрахаасаа өмнө "Cantinho Bom Pastor" хүүхдийн асрамжийн төвийн тоглоомын талбайн ханыг давж орсон зөрчил гаргасан" гэж цагдаагийн ажилтан CNN Brazil-д ярьжээ.
Тус улсын ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва уг үйл явдлын дараа олон нийтийг хамарсан эмгэнэл илэрхийлж, гэм зэмгүй хүүхдүүд аймшигт хэргийн хохирогч болсон харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
Л.Сайнаа