Хоёр өдрийн өмнө буюу мягмар гарагт олон зуун гал сөнөөгчид Бангладешын нийслэл Дака хотын алдартай хувцасны дэлгүүр, захад гарсан гал түймрийг унтрааж, эртний түүхтэй хорооллуудыг тамын хар утаанаас хамгаалахын төлөө тэмцэж байна.
Амиа алдсан тохиолдол гараагүй ч дэлгүүрийн эзэд болон гал унтраах албаныхан өглөөний галд алдарт Бонго Базар болон түүний зэргэлдээх гурван зах шатсан гэж сэтгүүлчдэд мэдэгдэв. Энэ үеэр хэсэг дэлгүүрийн эзэд гал сөнөөгчид рүү чулуу шидэж, галыг дарах гэж байгаад уурласан байна. Түүнчлэн хотын цагдаагийн газраас үймээн дэгдэж, эд материалууд хулгайд алдагдагдах эрсдэлтэй тул 450 гаруй алба хаагчийг хэв журам сахиулахаар илгээсэн гэжээ.
Хотын өнцөг булан бүрээс ирсэн 600 гаруй алба хаагчид зургаан цагийн хугацаанд галыг унтраасан бөгөөд олон зуун хүн ойролцоох гүүрэн гарцнаас ажигласан байна. Ихэвчлэн мод, цагаан тугалгагаар барьсан Бонго Базар нэртэй уг алдартай зах 2019 онд гал түймрийн эрсдэлтэй гэж тооцогдсон. Түүнээс хойш удаа дараа анхааруулсан ч захын эзэд үл тоомсорлосон байна. Цагдаагийн байцаагч Бакчу Миа "Галын улмаас наад зах нь 11 хүн гэмтэж бэртсэний дотор таван гал сөнөөгч байсан. Гэхдээ хэний нь ч биеийн байдал хүнд муудаагүй" гэжээ.
Л.Сайнаа