*************************************************************************************************************************************************************
Япон дахь рамен гоймонгийн Дебу-чан рестораны эзэн үйлчлүүлэгчдийнхээ суух цагийг хурдасгаж, орлогоо нэмэгдүүлэхийн тулд утсаа ашиглахыг хориглож байгаагаа мэдэгдэв. Хоолны газрын эзэн Кота Кай үйлчлүүлэгчид нь гоймонгоо удаан идэж буйг анзаарч, үүний гол шалтгаан нь гар утас, сошиал орчинд хэт анхаарлаа хандуулснаас болсон гэжээ. Тэдний ихэнх нь YOUTUBE сувгийг хамгийн их үздэг аж.
Кай хэлэхдээ, үйлчлүүлэгчид ачаалал ихтэй үед хий дэмий суудал бөглөснөөс болж, миний орлого муу байдаг. Тийм болохоор би энэ аргыг сэдсэн гэжээ. Рестораны үүдээр ороход ГАР УТАС ХОРИОТОЙ гэсэн тэмдэглэгээ байх бөгөөд уг аргыг хэрэглэснээр түүний орлого ердийн үеэс гурав дахин нэмэгдсэн байна.
Рестораны эзэн ухаалаг гар утсыг хориглох санаагаа анх твиттерт жиргэсэн бөгөөд олны эерэг хариултууд түүнийг уг зүйлийг хэрэгжүүлэхэд хүргэсэн гэнэ.
Л.Сайнаа