*************************************************************************************************************************************************************
Японы судлаачид дэлхийн хамгийн гүнд загасны зургийг авч чадсан дээд амжилтыг шинэчлэн тогтоож, мягмар гарагт Гиннесийн номд бүртгүүлжээ. Баруун Австралийн Их Сургууль, Токиогийн Далайн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн судлаачид Японы эргийн ойролцоох Изү-Огасаварын шуудуунд 27,349 фут буюу 8335 метрийн гүнд псеволипарис буюу эмгэн загас байгааг ажиглажээ.
Тодруулбал, тэд өнгөрөгч наймдугаар сард далайн гүн рүү төхөөрөмж илгээж загасыг татахын тулд сам хорхой, загас зэргийг өгөөш болгон суурилуулж камер руу ойртож буй бичлэгийг авсан байна. Мөн судлаачид 26,247 фут буюу 8000 метрийн гүнээс хоёр эмгэн загасыг барьж чадсан нь урьд өмнө баригдаж байгаагүй гүн юм.
Уг төслийн ахлах судлаач, Баруун Австралийн Их Сургуулийн эрдэмтэн Алан Жэймисон нь далайн гүн буюу "хадал" организмын судлагдахуунд тэргүүлэх эрдэмтдийн нэг. Тэрбээр "Бид энэ мэтчилэн гүний судалгаанд 15 гаруй жил зарцуулсан. Бидний гайхширлыг түрүүлээд байгаа нэг зүйл нь далайн гүн маш уудам. Тэр хүртэл өөр бусад амьтад амьдарч буй гэхээр сайхан санагддаг. Тэдний амьдарч чадах тийм гүн харанхуй ёроолд л хүрч үзмээр байна" гэжээ.
Л.Сайнаа