*************************************************************************************************************************************************************
Өнгөрөгч мягмар гарагт Финланд улс албан ёсоор НАТО-гийн 31 дэх гишүүн болж , Украиныг эзлэн түрэмгийлэх, цаашлаад НАТО-г нураахыг эрэлхийлж буй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хүнд цохилт боллоо гэж CNN агентлаг мэдээлэв.
“Финланд улс өнөөдөр НАТО-гийн батлан хамгаалах эвслийн гишүүн боллоо. Манай түүхэн дэх цэргийн эвсэлд хуучин цаг үе дууслаа. Шинэ эрин эхэлж байна. Улс орон бүр өөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг. Финланд ч мөн адил. Үүний зэрэгцээ НАТО-гийн гишүүнчлэл нь манай олон улсын байр суурийг бэхжүүлж, маневр хийх боломжийг бий болгож байна. Бид түншийн хувьд НАТО-гийн үйл ажиллагаанд удаан хугацаанд идэвхтэй оролцож ирсэн. Ирээдүйд Финланд улс НАТО-гийн хамтын ажиллагаа, хамгаалалтад хувь нэмрээ оруулна” гэж Финландын ерөнхийлөгч Саули Ниинистё эвсэлд нэгдэх үеэрээ ярьжээ.
Мягмар гарагийн үдээс хойш Финландын төрийн далбааг НАТО-гийн төв байрны гадаа Блинкен тэргүүтэй НАТО-гийн Гадаад хэргийн сайд нар оролцох ёслолд мандуулав. Ингэснээр ирээдүйд болох НАТО-гийн бүх уулзалтад Финлянд улс холбоотон болж, Эстони, Франц улсын төлөөлөгчдийн дунд байрлах ширээнд суух эрхтэй болж байгаа юм. Финланд улс НАТО-гийн гишүүн болсны дараах хамгийн эхний алхам бол ОХУ-тай хил залгаа бүсэд цэрэг зэвсгийн хүчээ хоёр дахин нэмэгдүүлэх явдал ажээ.
ОХУ-ын тал хэрхэн хүлээж авав?
***********************************************************************************************************************************************************
Энэ үеэр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Финланд улс НАТО-д нэгдэн орсон нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байна. Тэдний цэргийн эвсэл Оросын хил рүү нэвтрэхээр төлөвлөж байна" гэжээ. Финланд улсыг тус холбоонд албан ёсоор хүлээн авснаар Оросын "аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд" заналхийлж байна гэж НАТО-г буруутгав.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)