************************************************************************************************************************************************************
Холливудын нэрт жүжигчин, "X-Man", "Logan" зэрэг адалт явдалт кинонуудын го дүр Хью Жэкман эрүүл мэндийн үзлэгт орох үеэрээ арьсны хорт хавдрын шинжилгээнд давхар хамрагдаж буйгаа мэдэгдэж, шүтэн бишрэгчиддээ өөрсдийгөө нарны туяанаас хамгаалахыг уриалжээ.
Тэрбээр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд өөрийнх нь эмч түүний арьснаас хорт хавдар үүсгэж болзошгүй шинж тэмдгүүдийг олсон гэдгээ дуулгав. Түүнчлэн тэрбээр хэд хэдэн удаа суурь эсийн хорт хавдрын эмчилгээ хийлгэж байсан бөгөөд 2013 онд хамрын хорт хавдраар өвчилж, энэ нь олон давтагдсан байдаг. Түүний олон нийтэд хэлэх гэсэн гол санаа нь арьсны суурь эсийг үүсгэж буй гол шалтгаан нь нарнаас ирдэг хэт ягаан туяаны тухай юм.
Арьсны суурь эсийн хорт хавдар нь АНУ-д хамгийн түгээмэл хорт хавдрын нэг бөгөөд хорт хавдрыг эрт илрүүлсэн тохиолдолд эмчилгээ нь өндөр үр дүнтэй байдаг. Мөн хорт хавдар нь арьсны өнгөн давхаргын эрүүл ахуйгаас шалтгаалдаг бөгөөд нарны туяатай холбоотой гэж Америкийн Хавдрын Нийгэмлэгээс мэдээлэв.
Л.Сайнаа