Соёл урлагийн их сургуулийн хөгжмийн урлагийн сургуулийн Сонгодог урлагийн тэнхимийн дуурийн дуулаачийн дөрөвдүгээр дамжааны оюутан Батцэнгэлийн Заяат хойд хөршийн уламжлалт “Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн V наадамд эх орноо төлөөлөн оролцоно. Түүний чансаагаа сорих анхны олон улсын уралдаан юм. Б.Заяат нь ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Лев Ошанины хөгжим, яруу найрагч Анатолий Новиковын шүлгээр тэртээх 1945 онд төрсөн, мөн 1975 онд соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа, Д.Батсүрэн нарын монгол хэлнээ хөрвүүлсэн “Эх дороги” дууг 6000 үзгчийн багтаамжтай ОХУ-ын Төрийн ордон болох Кремлийн их танхимд дуулах аж.
Б.Бат