************************************************************************************************************************************************************
АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Ж.Трамп Нью-Йорк мужийн Манхэттэн дүүргийн шүүхээс түүнд үүсгэсэн гэмт хэргүүдээс үүдэн өнөөдөр шүүгдсан билээ. Түүнд нийт 34 хүнд төрлийн эрүүгийн гэмт хэрэг үүсгэсэн гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл шүүх хурлын дараа Доналд Трамп өөрийн дэмжигч нартаа хандан дараах мэдэгдлийг хийжээ.
Тэрбээр "Миний үйлдсэн цорын ганц гэмт хэрэг бол үндэстнээ устгахыг оролдсон хэнээс ч айхгүйгээр хамгаалах явдал. Америкт ийм зүйл тохиолдоно гэж би хэзээ ч бодож байгаагүй. Намайг яллаж байгаа нь нэр дэвших эрхээс минь татгалзуулах гэсэн далд явуулга байсан. Энэ хуурамч хэргийг надад тохож, ирэх оны сонгуульд нөлөөлөх оролдлого хийж байна. Намайг үзэн яддаг шүүгчид л намайг шүүх гэж оролдож байна шүү дээ" гэжээ.
Шүүх хурал өндөрлөсний дараа тэр өөрийн гэртээ харьсан гэж эх сурвалжууд мэдээлэв. Түүнчлэн 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр насанд хүрэгчдийн кино одтой нийлж, мөнгө угаасан хэргээ хэрэгсэхгүй болгосон гэж CNN агентлаг мэдээллээ.
Тусгай зөвлөх прокурор Жек Смитийн хяналтанд байсан Хууль зүйн яамны мөрдөн байцаалтын үеэр Трамп хэлэхдээ "Жек Смит гэх энэ солиотой тусгай прокурор өмнө нь ямар байснаа мартаж, би гайхаж байна. Хүмүүс түүнийг хөгийн гэдэг шүү дээ" гэж хэлээд Ерөнхийлөгч Жо Байдены нууц үйл ажиллагаа, баримт бичигт анхаарал хандуулдаггүйг нь шүүмжилсэн байна.
Л.Сайнаа