**************************************************************************************************************************************************************
АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 34 хүнд төрлийн гэмт хэрэгт буруугүй гэдгээ хэлж, Манхэттэний цагдаагийн газар болон яллах дүгнэлтийг эсэргүүцэв. Түүнийг буруутгаж байгаа зүйл бол 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр насанд хүрэгчдийн кино одтой нийлж мөнгө угаасан гэх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанаас үүдэлтэй юм.
Прокурорууд экс ерөнхийлөгчийг 2016 оны сонгуулийн шударга байдлыг алдагдуулахыг оролдсон бөгөөд сөрөг мэдээллийг дарах хууль бус төлөвлөгөөний нэг хэсэг байсан гэж үзэж байгаа ажээ. Трамп мягмар гарагт Нью-Йорк хотын шүүхэд хүрэлцэн ирж, өнөөдөр шүүх хуралдаа оролцож байгаа.
Шүүхээс Трампыг буруутай гэж үзэх олон үндэслэл байгаа бөгөөд бүх буруутай үйлдлүүдээ үгүйсгэж байгаа тухай CNN агентлаг мэдээлэв. Түүний өмгөөлөгчид ялыг хэрэгсэхгүй болгохын төлөө тэмцэнэ гэж мэдэгджээ. Түүнчлэн тус дүүргийн шүүх Трампыг шударга шүүж чадахгүй гэж ярьсан удаатай.
Л.Сайнаа