**************************************************************************************************************************************************************
Твиттер компани логон дээрх цэнхэр өнгийн шувууны дүрсийг халж, MEME-нд ихээр ашиглагддаг акита үүлдрийн нохойны зургийг байршуулжээ. Энэхүү зураг нь DOGECOIN-ы зураг бөгөөд энэхүү үйл явдал тус койны зах зээлийн ханшийг 20 хувиар өсгөөд байна.
Тодруулбал, Лого солигдсоны дараа Маск твиттерийг худалдаж авахаас өмнөх жиргээгээ нийтэлсэн бөгөөд нэгэн хэрэглэгч "Зүгээр л твиттерийг худалдаж ав. Тэгээд цэнхэр шувууг Dogecoin-ий логогоор соль" гэж бичиж байсныг SCREENSHOT болгон оруулаад дээр нь АМЛАСАН ШИГЭЭ гэж бичжээ.
Твиттерийн гар утасны аппликейшний лого одоогоор солигдоогүй харин веб сайтынх нь өөрчлөгдсөн гэдгийг шалгаж болно. Өөр нэг хачирхалтай үйл явдал нь CNN агентлагийн хэлснээр тус койны эзэмшигчид твиттерийн эзэн Элон Маск руу 258 тэрбум долларын нэхэмжлэл илгээсэн гэх мэдээлэл юм. Улмаар Элон Маск шүүгчээс уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг шаардсан байна.
Түүнчлэн түүний эзэмшдэг Tesla-гийн өмгөөлөгч эдгээр зүйлс нь түүний байнга жиргэдэг ТЭНЭГ, УТГАГҮЙ жиргээнүүдийн нэг гэдгийг хэвлэлд ярьжээ. Мөн Бараг 10 тэрбум долларын зах зээлийн үнэлгээг хадгалсаар байгаа хууль ёсны криптовалютыг дэмжсэн үг, инээдтэй зургуудыг жиргэхэд хууль бус зүйл байхгүй" гэж Маскийн өмгөөлөгчид хэлэв.
Хэдийгээр лого солигдсон ч энэ нь Элон Маскын наргиа юу, эсвэл үнэхээр твиттерчид жиргэхээ байгаад хуцдаг болох уу гэдэг асуудал нууц хэвээр байна.
Л.Сайнаа