**************************************************************************************************************************************************************
АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт болсон Манхэттэн дүүргийн тангарагтны шүүх хурлаас 30 гаруй эрүүгийн хэрэгт татагдсан бөгөөд гэм бурууг шүүх хурал маргааш Нью-Йорк хотод болно. Тэгвэл энэ үеэр түүний өмгөөлөгч Алина Хаббагийн хэлсэн үг олны анхаарлыг татаад байна.
Дональд Трампыг иргэний хэд хэдэн асуудлаар төлөөлж буй Алина Хабба өнөөдөр Нью-Йоркт экс ерөнхийлөгчтэй хамт цагийг өнгөрөөж байгаа гэнэ.
Тэрбээр "Үнэнг хэлэхэд экс ерөнхийлөгч ердийнх шигээ тайван байгаа. Тэр маргааш болох шүүх хуралд бэлэн байгаа. Шүүх хурлын үеэр ямар нэгэн гэнэтийн зүйл тохиолдохгүй л бол бүх зүйл ном журмынхаа дагуу өрнөнө гэж төлөвлөсөн" гэв. Мөн CNN агентлагийн сэтгүүлч түүнээс "Доналд Трампыг Манхэттэний шүүх шударга шүүж чадах уу" гэсэн асуултыг асуухад "Үгүй ээ. Шударга хандах эсэх нь эргэлзээтэй, хэцүү асуудал. Би энэ шүүхэд итгэхийг хүсч байгаа. Гэхдээ энэ асуудал жирийн нэгнийг төлөөлснөөс илүү их чадвар шаардана гэдгийг л би мэдэж байна" гэжээ.
Л.Сайнаа