АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт болсон Манхэттэн дүүргийн тангарагтны шүүх хурлаас 30 гаруй эрүүгийн хэрэгт татагдаж буйгаа сонссон. Үүнээс яг долоо хоногийн дараа буюу гэм бурууг шүүх хурлаас нэг хоногийн өмнө Нью-Йорк хотод ирлээ. Трампын өмгөөлөгчдийн хэлснээр Нью-Йоркийн шүүгчид Мягмар гарагт болох шүүх хурлыг дамжуулах хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хүсэлтийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна. Түүнчлэн шүүгчид өнөө орой шийдвэрээ гаргана гэж найдаж байгаагаа хэллээ.
CNN зэрэг хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүгчээс яллах дүгнэлтийг олон нийтэд ил болгохыг хүссэн байна. Гэвч Трампын хуулийн багийнхан экс ерөнхийлөгч гэм буруутай эсэх нь тогтоогдвол сайн дураараа бууж өгөх бөгөөд яллах дүгнэлт задлагдсаны дараа өөрийн буруугүй гэж үзсэн асуудал бүрийг эсэргүүцэх болно гэж мэдэгдэв.
2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвших саналаа эргүүлэн татахгүй гэж амласан Трамп АНУ-ын түүхэнд эрүүгийн хэрэгт татагдсан анхны ерөнхийлөгч болоод байгаа юм. Манхэттэн дүүргийн прокурорын газар 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр насанд хүрэгчдийн кино од Сторми Даниэлзтэй холбоотой мөнгө угаах хэрэгт Трампыг үүрэг гүйцэтгэсэн гэж сэжиглэн, хэргийг шалгаж байгаа билээ.
Л.Сайнаа