Филиппинээс эрхлэн гаргадаг "Vogue" сэтгүүл дөрөвдүгээр сарын дугаарынхаа нүүр царайгаар Филиппиний 106 настай шивээсчин бүсгүйг онцолжээ. Тэрбээр өдгөө 106 настай, өсвөр наснаасаа эхлэн аавынхаа заавраар суралцаж, гараараа шивэх урлагийг төгс төгөлдөр болтол нь хөгжүүлжээ.
Тэр бол Манила хотоос хойд зүгт 15 цагийн зайд орших Калинга мужийн Бускалан уулын тосгонд амьдардаг тэрбээр тус улсын хамгийн эртний мамбабаток буюу уламжлалт Калинга шивээсчин юм. Хулсан саваа, помело модны өргөс, ус, нүүрс ашиглан гараар товшиж хийдэг уг шивээсийг уугуул Батбутын дайчид анх хийдэг байсан аж.
"Сүүлчийн мамбабаток хэмээн тунхаглагдсан тэрбээр Бускаланд мөргөл үйлдсэн олон мянган хүний арьсан дээр хүч чадал, эр зориг, гоо үзэсгэлэнг илэрхийлдэг Калинга овгийн бэлгэ тэмдгийг шивсэн" гэж Филиппин Vogue сэтгүүлд нийтэлжээ.
Энэ урлагийг зөвхөн цусан төрлийн хамаатан садандаа өвлүүлэх боломжтой учир Ванг Од ач, зээ нар болох Элянг Уиган, Грейс Паликас нарыг хэдэн жилийн турш сургасан байна.
Л.Сайнаа