Электрон хөгжмийн нэрт маэстро гэгддэг Японы нэрт хөгжмийн зохиолч, продюсер Рюичи Сакамото 71 насандаа таалал төгсөв. Тэрбээр гоцлол уран бүтээлч болон "Yellow Magic Orchestra" найрал хөгжмийн хамтралын гишүүнээр ажиллаж байхдаа Оскар, Грэмми, Бафта зэрэг дэлхийн хөгжмийн салбарын томоохон шагналуудыг хүртэж байлаа.
Сакамото 2021 онд хоёр дахь удаагаа хорт хавдар туссан гэж оношлогдож байсан бөгөөд өвчнөө дийлэлгү нас барсныг албаныхан мэдээлэв. Тэрбээр 1983 онд Дэвид Боуигийн хамт "Зул сарын баярын мэнд, ноён Лоуренс" кинонд тоглосон. 1987 онд "Сүүлчийн эзэн хаан" кинонд тоглосон кино нь түүнд Оскар, Грэмми, Алтан бөмбөрцөг зэрэг шагналуудыг авчирсан. Тэрбээр мөн Хятадын сүүлчийн эзэн хаан Пуйигийн амьдралыг харуулсан туульс кинонд тоглосон байдаг. Сакамото 10 настайгаасаа хөгжмийн чиглэлээр суралцаж эхэлсэн, Beatles and Debussy зэрэг хамтлагуудын үнэнч шүтэн бишрэгч байсан аж.
Тэрбээр барууны электрон хөгжмийн урсгалыг Азид оруулж ирсэн нь амжилтад хүрсэн. Түүний аав Нобелийн шагналт Кензабуро Оэ тэргүүтэй Японы зохиолчдын уран зохиолын редактор байсан гэдэг.