Хүчтэй хар салхи АНУ-ын өмнөд болон баруун дундад томоохон муж, хот суурин газруудыг дайран өнгөрсний улмаас хамгийн багадаа 26 хүн амиа алдаж, тоо нь цаашид өснө гэж албаныхан мэдээлэв. Хэд хэдэн муж даяар өрнөсөн хүчтэй шуурганы улмаас байшингууд нурж, олон мянган хүн цахилгаангүй болжээ. АНУ-ын Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр, гуравдугаар сарын 31-нээс хойш 80 гаруй удаагийн хар салхи болсон гэх тооцоог гаргажээ. Амь үрэгдэгсдийн тоон судалгаанаас харахад Арканзас, Теннесси, Иллинойс, Индиана, Алабама, Миссисипи зэрэг мужуудад хамгийн олон хүн нар барсан байна.
Доорх зурагнаас Арканзасын нийслэл Литл Рокоос зүүн тийш 100 миль (170 км) зайд орших Арканзасын Вин хотыг шуурга дайрсныг харуулжээ.
Хотын иргэн Эшли Макмиллан "Бид өөрсдийгөө үхэх нь л гэж бодсон учраас нөхөр, хүүхдүүд болон нохойныхоо хамтаар угаалгын өрөөнд чихэлдэж, нуугдсан. Бид байшин чичирч, чанга дуу чимээ, аяга таваг шажигнаж байгааг мэдэрч байсан" гэжээ. Хар шуурганд хамгийн их хохирол амссан бүс бол уг муж бөгөөд амбан захирагч Сара Хакаби Сандерс баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденаас тусламж хүссэн гэнэ.
Түүнчлэн Миссисипи мужид 2000 гаруй байшин сүйдэж, олон хүн нас барсан мэдээлэл байна. Эдгээр тоо цаашил өсөх хандлагатай байгаа юм.
Л.Сайнаа