Манхэттений тангарагтны шүүхээс гаргасан АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг яллах дүгнэлтэд бизнесийн луйвартай холбоотой 30 гаруй зүйл ангиар буруутгаж байгаа тухай хэргийн талаар сайн мэддэг хоёр эх сурвалж CNN агентлагт мэдээлжээ.
Энэ нь АНУ-ын түүхэнд анх удаа одоогийн болон хуучин ерөнхийлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тохиолдол болж байна. Трамп мягмар гаригт шүүх хуралд оролцох төлөвтэй байгаа гэж олон эх сурвалж CNN агентлагт мэдээлэв. Трамп эсэргүүцсэн мэдэгдэл хийж , үүнийгээ "Түүхэн дэх хамгийн өндөр түвшинд гарсан улс төрийн хавчлага, сонгуулийн хөндлөнгийн оролцоо" гэж нэрлээд амжсан. Гэвч Манхэттэн дүүргийн прокурорын газар Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр насанд хүрэгчдийн кино од Сторми Даниэлстэй хуйвалдан хууль бус мөнгөн гүйлгээг нуун дарагдуулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
Түүнчлэн Доналд Трамп Капитол Хилл дэх гол холбоотнууддаа Манхэттэн дүүргийн прокурорын газрыг шалгахад гар бие оролцох намын гишүүд, хууль тогтоогчдыг дэмжиж амжиллахыг уриалсан байна.
Л.Сайнаа