МИАТ компанийн ашигладаг Boeing 767-300ER онгоцны тухай мэдлэгээ дээшлүүлцгээе.
• Өргөн их биетэй, тийрэлтэт хос хөдөлгүүртэй, том онгоц юм. Америкийн Boeing компанийн бүтээл.
• ER гэдэг нь Extended Range гэсэн утгатай бөгөөд илүү хол зайд нисэх чадвартай болгож сайжруулсан гэсэн үг юм.
• Роллс Ройс компанийн хөдөлгүүртэй, Европын аль ч хот руу шууд нислэг хийх чадвартай, ачаа тээвэрлэх бололцоотой, даацны хязгаарлалтад орохгүй, холын зайд нислэг үйлдэхэд нэн тохиромжтой ажээ.
• 767-300 гэсэн үндсэн загварыг сайжруулж 300ER загварыг гаргаж авдаг бөгөөд түлшний багтаамжийг ихэсгэж, далавчны бүтцийг өөрчилснөөр нисэх зайг уртасгадаг. Тухайлбал бүрэн ачаатай, дүүрэн зорчигчтойгоор нэг дор 13,450 км нисэх чадвартай болдог.
• Энэ онгоц 218-аас 350 зорчигчийн суудалтайгаар төлөвлөгддөг бол МИАТ-ынха маань 18 бизнес суудал, 245 энгийн гээд нийт 263 зорчигчийн суудалтай ажээ.
• Шатахууны хэмнэлттэй болон нислэгийн тогтвортой найдвартай байдал нь энэ онгоцыг дэлхий даяар өргөн хэрэглэх шалтгаан болдог байна.
• Энэ онгоцыг 1980 онд анх бүтээсэн бөгөөд МИАТ-ын 767-г 1996 онд үйлдвэрлэжээ.
Л.Сайнаа