Их Британийн иргэн нэгэн хүү хандивын мөнгө цуглуулахын тулд гурван жилийн турш гэрийнхээ хашаанд, майханд хоносны эцэст 860 мянган ам доллар цуглуулж, Гиннесийн амжилт эвдсэнийхээ дараа гэртээ иргэж иржээ.
Түүний нэрийг Макс Вузи гэдэг бөгөөд 2020 оны гуравдугаар сарын 28-нд Английн Девон хот дахь гэрийнхээ хашаанд "Майханд байгаа хүү" төслөө эхлүүлэхдээ 10 настай байсан гэнэ. Улмаар яг гурван жилийн дараа буюу энэ оны гуравдугаар сарын 28-нд сүүлчийн шөнийг гадаа, майханд өнгөрөөжээ.
Вузи уг төслийг 2020 онд хорт хавдраар нас барсан хөрш Рик Абботыг нь асран халамжилж байсан "Хойд Девон" асрамжийн газарт хандив цуглуулах зорилгоор эхлүүлсэн ажээ. Түүний хөрш өмнө нь түүнд майхан бэлэглэж, "Амьдралаа адал явдлаар дүүрэн байлгаарай" гэж хэлжээ. Улмаар нас барсных нь дараагаар түүний бэлэглэсэн майханд хоноглож, дэлхийн дээд амжилтыг эвдсэн гэнэ.
Л.Сайнаа