Испанийн харьяанд байдаг, Африкын Сахарын цөлийн дэргэд байрлах Канарын арлуудын ойролцоо усанд хаясан лонхтой зурвас ойролцоогоор 3000 милл буюу 4820 гаруй км хөвсний эцэст Бермудын далайн эрэг дээр хүн олж, бичсэн эзэнд нь эргүүлэн өгчээ.
Тус зурвасыг далайд хаясан "Сувдан" нэртэй дарвуулт завины инженер Питер Вуд хэлэхдээ, хөлөг онгоцны хамтрагчийнхаа хамт 2019 оны арваннэгдүгээр сард тэдэнтэй хамт ажиллаж байгаад нас барсан анд, дотны найз Фред Ротвеллд хүндэтгэл үзүүлэх зорилгоор зурвас бичсэн гэжээ.
Уг захидлыг Бермудын арлын иргэн Жина Ингам нөхрийн хамт далайн эрэг дээгүүр нохойгоо салхилуулж яваад олжээ. Уг зурвас дээр эзнийх нь гэрийн хаяг, холбоо барих дугаар бичээстэй байсан гэнэ. "Бермудын арал нь захидлыг зориулан бичсэн Фред Ротвеллдын хамгийн дуртай газар байсан нь хамгийн сонирхолтой байлаа" гэж захидлын эзэн ярьжээ.
Л.Сайнаа