Нидерландын нийслэл Амстердам хот оршин суугчдаа Их Британиас ирсэн залуу жуулчдаас хол байж, аюулгүй байдлаа сахихыг уриалж, "Хол бай" компанит ажил эхлүүлж байгаагаа зарлав. Тус хот таагүй аялал жуулчлалтай тэмцэх шинэ онлайн кампанит ажлыг энэ долоо хоногт эхлүүлсэн бөгөөд энэ уриалга нь 18-35 насны жуулчдад зориулагдсан гэж хотын орон нутгийн засаг захиргаа мягмар гарагт мэдээлсэн байна.
Их Британийн жуулчид онлайнаар "Амстердам дахь бохир үдэшлэг", "Амстердам дахь хямдхан зочид буудал" эсвэл "Хууль бус уушийн газар" гэх мэт нэр томьёог GOOGLE-ээс хайж, хар тамхи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх зэргээр нийгэмд харш үйлдэл ихээр үзүүлдэг гэсэн судалгаа гаргажээ. Түүнчлэн дээрх хайлтуудыг хайсан жуулчдад анхааруулга, суртал ухуулгын шинжтэй зар сурталчилгаануудыг байршуулсан гэж албаныхан мэдээлэв.
Нэгэн бичлэгт согтуу Британи залуу гудамжинд танхайрснаасаа болж цагдаа нарт баривчлагдсаныг харуулжээ. Ийм төрлийн зөрчил гаргасан жуулчдад хотын захиргаа 140 еврогийн торгууль ноогдуулж байгаа гэнэ. Тэдний хэрэгжүүлж буй арга хэмжээ нь Европын хотуудаас хамгийн чангад тооцогдож буй юм. Энэхүү арга хэмжээ цаашид улам өргөжиж, бусад улсуудаас ирэх жуулчдад ч ийм төрлийн хориг тавина гэдгээ мэдэгдэв.
Өнгөрсөн сард Амстердамын гудамжинд марихуан хэрэглэхийг хориглож, хотын аялал жуулчлалын салбарын 10-15 хувь нь төвлөрсөн улаан дэнлүүний дүүрэгт согтууруулах ундааны хэрэглээнд хэд хэдэн хязгаарлалт тавьснаа зарласан. Энэ жил тус хот нэг шөнийн дотор 18 сая гаруй жуулчин хүлээн авах төлөвтэй байгаа ажээ.
Л.Сайнаа