Дэлхийн дэлгэцийн урлаг, дуу хөгжмийн ертөнцөд өөрсдийн гэсэн өнгө төрх, нэр хүндтэй болсон уран бүтээлчдийн зүй ёсны төлөөлөл дуучин Selena Gomez, Zayn Malik нарыг болзож байгаа гэх цуу яриа олон нийтийн сүлжээнд тархаж, дуучин Selena Gomez-ийн дэмжигчид ч үүнд нь таатай хандаж буй.
Хоёр долоо хоногийн өмнөөс тэд нэг нэгнээ инстаграм хуудсаар дагаж эхэлсэн бөгөөд эх сурвалжуудын мэдээлснээр “Тэд Нью-Йорк хотод хамт оройн зоог барьж, гар гараасаа хөтлөлцөөд гадуур алхаж, үнсэлцэж байсан” гэлцэж байна.
Дуучин Zayn-ны хувьд загвар өмсөгч Gigi Hadid-тай удаан амьдарсны эцэст хоёр жилийн өмнө буюу 2021 онд салж буйгаа албан ёсоор зарлаж, дуулиан дэгдээгээд амжсан. Тэгвэл дээрх цуурхалд загвар өмсөгч Gigi Hadid “Би түүнийг хэнтэй болзох эсэхэд эмзэглэхгүй байна. Тэр бол сайн эцэг, хүүхдүүддээ охиндоо сайн аав нь байх ёстой. Би түүнд сайныг хүсэж, сайхан амьдраасай гэж ерөөнө" хэмээжээ.
Л.Сайнаа