АНУ-ын Алберта мужид амьдардаг, 80 настай Жосефин Мичалук гэх эмэгтэй 60 орчим жил цусны донор болж, хамгийн их цус хандивласан амжилтаараа Геннисийн дээд амжилтын номонд нэрээ мөнхөлжээ. Тэрбээр анх 1965 онд 22 настай байхаасаа эхлэн цусаа хандивлах үйлсэд нэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 203 нэгж цус хандивласан байна.
Цусны нэг нэгж хэмжигдэхүүнийг нэг пинттэй тэнцүү гэж үздэг. Харин нэг пинт нь 0.5 орчим литртэй тэнцдэг байна. Ингэснээр түүний нийт өгсөн цус 96.5 литртэй дүйцэж байгаа юм.
Мичалук "Анх эгч маань цусаа өгөхийг санал болгосон. Тэр цагаас эхлэн өнөөдрийг хүртэл олон жил цусаа өглөө. Миний цусны бүлэг хамгийн эрэлттэй байдаг учир би хэрэгтэй хүнд нь үхэн үхтлээ тус болсоор байхыг эрмэлзэж байгаа" гэжээ.
Л.Сайнаа