Өнгөрөгч даваа гарагт АНУ-ын Нью-Йорк мужийн оршин суугч Кори-Уотсон хэмээх эмэгтэй хашаандаа ирсэн урилгагүй зочны дүрсгүйтэн, яг л хүүхэд шиг наадаж буй бичлэгийг гар утсандаа буулгаж авчээ.
Тэрбээр цонхоороо санамсаргүй хартал хар өнгийн баавгай хашаан дахь зүйлсийг шохоорхон, сонирхож байжээ. Анхандаа тэр цочирдсон боловч байнга хараад байх үйл явдал биш учир баяртай байсан тухайгаа хэвлэлд ярьсан байна.
Түүний баримтжуулж авсан дүрс бичлэгт баавгай хөлбөмбөгийн бөмбөгөөр тоглож, усны хоолой барин гүйж, трамплин дээр үсэрч, хогийн шүүр амандаа зуунгаа хашаанд тэнэж байгааг харж болно. Тэр Уотсоны хашаанд хэдэн цагийн турш тоглож, наадчихаад яваад өгчээ.
Л.Сайнаа
Эх сурвалж: UOI.com