Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Теннесси мужийн Нэшвилл хотын Христийн шашинтны хувийн бага сургууль болох Ковенант сургуульд буудалцаан болж, есөн настай гурван хүүхэд болон гурван том хүн амиа алджээ. Насанд хүрсэн гурван хохирогчийн нэг нь сургуулийн ажилчид, нэг нь сургуулийн дарга, нөгөө нь хүүхдийн асран хамгаалагч байсан гэж тус сургуулиас мэдэгдээд байна.
Буудсан этгээд нь Нашвилл хотын оршин суугч, 28 настай Одри Хейл гэгч байсан бөгөөд өмнө нь тус сургуульд суралцаж байжээ. Улмаар гэмт этгээд хэргээ үйлдсэнийхээ дараа цагдаа нартай буудалцаж, амь үрэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус хэргээс болж амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэх зорилгоор төрийн албаны байгууллагууд, тэр дундаа Цагаан ордныг туг, далбаагаа буулгаж эмгэнэл илэрхийлэхийг уриалаад байна. Энэ уриалга баасан гараг хүртэл хүчинтэй аж.
Л. Сайнаа