Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын дагуу жил бүр оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж ирсэн уламжлалтай. Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн салбараас оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2022” хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр /2023.03.27/ буюу "Дэлхийн Театрын өдөр" Дуурь бүжгийн эрдмийн театрт болно.
"Мөнгөн мод-2022" наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг тодруулсан байна. Харин шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач гэсэн 12 төрлөөр шалгаруулж, мөнгөн мод цом, мөнгөн шагналаар урамшуулжээ.
14 дэх жилдээ зохион байгуулж буй “Мөнгөн мод-2022” наадмын шилдэг уран бүтээлчийн төрөлд 82 уран бүтээлч, шилдэг уран бүтээлийн төрөлд 95 уран бүтээл, нийт 177 уран бүтээлч өнгөрсөн онд бүтээн туурвиж, олон нийтийн хүртээл болгосон бүтээлээрээ өрсөлдсөнөөс дараах байдлаар дүн гарчээ.
Шилдэг найруулагч - Э.Ёндоншарав - УДЭТ
Шилдэг дуучин - Т.Баатархүү - Үндэсний Урлагийн их театр
Шилдэг бүжигчин - Ө.Мөнхжин - УДБЭТ
Шилдэг Продюсер - М.Есөнмөнх - Номадс Групп
Шилдэг зураач - Э.Эрдэнэболд - Гэртүүн ХХК
Шилдэг хөгжмийн зохиолч - Х.Алтангэрэл - Улсын Филармони
Шилдэг зохиолч - Г.Бат-Оргил - Гэртүүн ХХК
Шилдэг бүжиг дэглээч - Ё.Дамчаабатгар - СУИС - Бүжгийн урлагийн сургууль
Шилдэг хөгжимчин - Э.Цэндсүрэн - Үндэсний Урлагийн их Театр
Шилдэг судлаач - Б.Баатархүү - Соёл Урлаг судлалын хүрээлэн
Шилдэг удирдаач - Д.Түвшинсанаа - Улсын Филармони
Шилдэг жүжигчин - О.Энхтуул - Орфей Театр
Соёлын өвийг сурталчилсан шилдэг бүтээл - Чингис хаан музейн үзэсгэлэн, үзүүлэг дэглэлт - Чингис хаан музей
Шилдэг ном хэвлэл - Нүүдэлчдийн агсарга бүс - Монголын Үндэсний Музей
Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг - "Нүүдэлчин зөн" арт медиа төслийн "Ухамсар" бүтээл - МҮОНРТ
Дуу хөгжмийн шилдэг бүтээл - Морин хуурын чуулгын "Монгол аялгуу" хос пянз - Улсн Филармони
Шилдэг зар сурталчилгааны бүтээл - Аажуу явбал аяндаа хүрнэ дээ - ЦЕГ
Дүрслэх урлагийн шилдэг бүтээл - Их эзэн Чингис хаан - Т.Одон
Шилдэг хувцас загварын бүтээл - "DEVIL" коллекц - Д.Ариундэлгэр
Шилдэг Дизайны бүтээл - "Хүрээ Лоунж" интерьер дизайн - Декор Хаус Дизайн ХХК
Шилдэг Архитектурын бүтээл - Чингис Хаан музей - Балданс ХХК
Шилдэг цахим бүтээл - GUYUK метаверс - Дижитал Солюшнс ХХК
Тайзны урлагийн шилдэг бүтээл - "Тамгагүй төр" Физикл Драм - Херо интертайнмент
Кино урлагийн шилдэг бүтээл - Трио УСК - Хаадын Хаан Пикчерс ХХК
Л.Сайнаа