БНСУ-ын Сөүл хотын амьтны хүрээлэнгээс алаг тахь “оргож”, хотын гудамжаар давхиж яваа видео бичлэг интернэт орчинд тархжээ. Амьтны хүрээлэнд 2021 онд төрсөн Серо хэмээх уг эр тахь нь хашаалсан модыг эвдэн амьтны хүрээлэнгээс “оргосон” бололтой.
Хотын хөл хөдөлгөөнтэй гудамжаар гурван цаг сэлгүүцсэн Серог нарийн гудамжинд орж ирснийх нь дараа цагдаа болон онцгойгийнхон тайвшруулагч бодисоор буудан барьж авсан байна.
Серог амьтны хүрээлэнд буцаан авчирсан бөгөөд тахийн биеийн байдал сайн байгаа гэнэ. Харин “оргосон” тахь ямар нэгэн хохирол учруулсан гэсэн мэдээлэл одоогоор байхгүй байгаа юм хэмээн “The Guardian” мэдээлжээ.