Колумбын Тэнгисийн цэргийн хүчин Номхон далайд үхсэн хоёр хүн, 3 тонн орчим кокаин агуулсан хагас гүний хөлөг онгоцыг ням гарагт олжээ. Уг кокаиныг үнэлбэл ойролцоогоор 87 сая доллартой дүйцэх аж.
"Уг завины шатахуун дууссан бөгөөд түүнээс үүдсэн хорт утаагаар амьсгалсан нь амьд үлдсэн өөр хоёр хүний ухаан алдах шалтгаан болсон" хэмээн аврах багийн ахмад Кристиан Андрес Гузман Эчеверри ярьжээ.
Ойролцоогоор 50 фут урт шумбагч онгоцноос дээрх хэмжээний мансууруулах бодсыг хураан авсан нь хууль бус наймааны томоохон үйл ажиллагааг таслан зогсоосон хэрэг гэж үзэж байна.
Л.Сайнаа