Хурц улаан өнгийн Ferrari спорт машины жолооны ард сууна гэдэг Италиар зогсохгүй, хаа хамаагүй зөвшөөрөгдөх зүйл биш ажээ. Тодруулбал, Италийн Флоренц хотын төвд орших алдарт явган хүний зориулалттай талбай болох Пиазза делла Синьориа руу нэгэн Америк жуулчин гялалзсан "Ferrari Spider" загварын машин жолоодож орсон учир 500 гаруй доллароор торгуулаад амжжээ.
Жуулчныг даваа гарагт Швейцарт бүртгэлтэй Ferrari Spider машиныг жолоодож явахад нь орон нутгийн албаныхан баривчилсан бөгөөд түүнийг зэргэлдээх Виа деи Гонди гудамжаар явж байхад уг үйл явдал болсон байна. Уг талбай нь ихэвчлэн жуулчдын хөлд дарагддаг, тэдний ихэнх нь Италийн хамгийн алдартай урлагийн бүтээлүүдийн өлгий болох Уффици галлерейг үзэхээр тэнд ирдэг гэнэ.
Түүнд Итали улсад зам дээр, тэр дундаа талбай дээр явахад зохих бичиг баримт байхгүй байсан нь тогтоогдсон тул газар дээр нь цагдаа нар түүнийг 470 евро буюу 506 доллароор торгожээ.
Л.Сайнаа