Японы нийслэл Токио хотын Шибуяа дүүрэгт болж буй "Ракутен" нэртэй загварын долоо хоногт загвар сонирхогчид тод өнгийн болон туршилтын хувцаснуудыг хослуулан өмсжээ. Хувцас загварт зоримог шийдлээрээ алдартай японы залуус хотын дүүргүүдээр алхахдаа өвөрмөц донж маягаараа ялгарч байгааг та бүхэн харж болно. Энэ үеэр зарим загварын агентлагууд 2023 оны хавар, намрын коллекцоо танилцуулсан байна.
Л.Сайнаа