Францын нийслэл Парис хотын төвд талбайд өнгөрсөн бямба гарагт засгийн газар олон нийтэд таалагдаагүй тэтгэврийн шинэчлэлийн талаарх парламентын санал хураалтаас татгалзсантай холбогдуулан жагсагчид болон аюулгүй байдлын хүчний хооронд өрнөсөн тэмцэл гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Ерөнхийлөгч Эммануэль Макроны шинэчилсэн өөрчлөлтөөр тэтгэврийн насыг хоёр жилээр нэмэгдүүлж, 64 нас хүргэхээр болжээ. Уг шийдвэрийг нь тэтгэврийн тогтолцоо, сангийн хөрөнгийг уналтад оруулахгүйн тулд хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байгаа аж.
Бямба гарагт юу болсон бэ?
Баасан гарагийн шөнө ширүүн мөргөлдөөний улмаас Үндэсний Ассамблейн байрны ойролцоо жагсаал хийхийг хориглосны дараа Италийн талбайд 4000 орчим хүн цугларсан гэж цагдаа нар мэдэгдэв. Засгийн газраас нийгмийн хэв журам зөрчих ноцтой эрсдэлтэй тул уг хоригийг тавьсан байна.
Le Monde сонины мэдээлснээр жагсагчид хог хаягдал шатааж, сурталчилгааны самбар, автобусны цонхыг хагалж, гудамжийг хаадаг байсан хаалтуудыг цагдаа нар руу шидсэн байна. Жагсаалын үеэр нийт 73 хүнийг баривчилсан бөгөөд цагдаа нар цугласан олныг тараахын тулд нулимс асгаруулагч хий, даралтат ус ашигласан байна. Өнгөрсөн бямба гарагийн үүрээр олон арван оюутан, идэвхтнүүд Парисын “Форум дес Халлес” худалдааны төвийг тойхон жагсаж, чангаар хашхирч, улаан утаа дэгдээжээ.
Л.Сайнаа