Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэгд зүй ёсоор тооцогддог Португал гаралтай тоглогч, Саудын Арабын "Аль-Наср" багийн довтлогч Кристиано Роналдугийн санчиганд буурал суусан тухай зургууд сошиал орчинд давалгаалж байна. Түүний үнэнч фанатууд энэ мэдээг сонсоод сэтгэлээр унасан тухайгаа өөрсдийн сошиал хуудаснаа бичсээр байгаа юм.
Тэрбээр 1985 оны хоёрдугаар сарын 05-нд Португалын Мадейра мужийн Фуншал хотод мэндэлсэн, өдгөө 38 настай билээ. Замналынхаа туршид ДАШТ-ий алтан цомоос бусдыг өргөж үзсэн хашир нэгэн. Гэвч өнгөрсөн 2022 оны ДАШТ-д сэлгээний суудлаас багийнхаа хожигдлыг харсан нь түүний хамгийн сүүлчийн ДАШТ байсан гэхэд болно.
Аргентины Месситэй амжилтаараа уралдаж, алдрын хүснэгтээ дутуухан үлдээх болсон түүний хувьд санчигтаа буурал суутал бодох олон таагүй зүйл бий биз ээ. Өнгөрсөн оны сүүлээс Саудын Арабын мэргэжлийн лигт элссэн түүнд биднийг өндөлзүүлэх цөөхөн тоглолт үлдсэн гэхээр сэтгэл эмзэглэмээр...
Л.Сайнаа