Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хуралдааны шийдвэрийг удирдлагууд шийдвэрээ танилцууллаа. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар
- Бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах
- Бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгох
- Банкны гадаадын зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан 360 хоног хүртэлх хугацаатай эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох шийдвэр гаргасан" гэв.
Сэтгэгдэл (2)