Өнгөрсөн сард Туркт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг судлахаар Их Британийн барилгын инженерүүд тус улсад очжээ. Тэд геологийн мэдээлэл цуглуулж, яагаад ийм олон барилга нурсан талаар нарийвчилсан дүгнэлт хийж байгаа аж.
Судалгааны баг Туркийн холбогдох албаныхантай хамтран ажилласнаар барилгын чанар хэт муутай, тэр дундаа том хэмжээтэй хайрга бетонд холилдож, бат бөх чанарыг нь сулруулсан жишээнүүдийг илрүүлсэн гэнэ.
Гэвч газар хөдлөлтийн хүчтэй нөлөөлөл ихэнх барилгыг сүйдэхэд нөлөөлсөн байна. Жишээлбэл, зарим газарт хэсгээр газар хөдлөлтийн хүч маш их байсан тул стандартад нийцсэн байгууламжийг ч нураасан ажээ. Гэвч барилга нурж, хүний амь олноор сүйдсэн учир Туркийн засгийн газар тодорхой албан тушаалтнуудыг баривчилж, мөрдлөгийн арга хэмжээ аваад буй.
Их Британийн үнэлгээ, судалгааны багийн тухай
Уг судалгааны багт салбарын мэргэжилтнүүдээс гадна тэргүүлэх эрдэмтэн судлаачид багтдаг бөгөөд сүүлийн гучин жилийн хугацаанд болсон томоохон газар хөдлөлтийн үнэлгээг хийжээ. Тэд газар хөдлөлтөөс сургамж авах, барилга байгууламжийг илүү тэсвэртэй болгох арга замыг эрэлхийлэх зорилгоор тус улсад очсон.
Уг газар хөдлөлтийн улмаас ойролцоогоор 50 мянга гаруй хүний амь хохирч, олон мянган хүн гэмтэснээс гадна орох оронгүй болоод байна.
Л.Сайнаа
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (1)