Монголын “The hu” хамтлаг Японы “Babymetal” металл хамтлагтай дахин хамтрахаар болжээ. Монголын рок хамтлаг 2019 онд Сүзүка Накамото /Сү-металл/, Моа Кикүчи /Моаметалл/ нарын гишүүдээс бүрдсэн “Babymetal” хамтлагтай нэгэн тайзнаа гарч байсан бол ирээдүйд дахин хамтрах талаар яригдаж буй.
Энэ талаар Их Британийн “Metal Hammer” сэтгүүлийн “fan Q+A” буланд “The hu” хамтлагийн гишүүн Галаа ярилцлага өгөхдөө, “Babymetal” хамтлагийн үзүүлбэрийн эрч хүчийг юутай ч зүйрлэшгүй гайхалтай хамтлаг. Бид тэдэнтэй дахин хамтран ажиллана гэдэгтээ эргэлзэхгүй байна, тэд сайн уран бүтээлчид төдийгүй аялан тоглолтын сайн хамтрагчид” гэжээ.