БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний нэр дэвшүүлсэн улс төрч Ли Цяныг тус улсын парламент албан ёсоор ерөнхий сайдаар баталлаа.
63 настай, Хятадын хамгийн том хот болох Шанхайн Коммунист намын даргаар ажиллаж байсан Ли Цян Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчийн дийлэнхийн саналыг авсан байна.
Ши Жиньпиний ойрын холбоотонд тооцогддог шинэ сайд прагматист үзэлтэй бөгөөд Хятадын эдийн засгийг сэргээх хүндхэн даалгавартай болсныг шинжээчид онцолжээ.
Ли Цян нийт 2936 төлөөлөгчийн саналыг авсан бол ердөө гурван төлөөлөгч эсрэг санал өгч, 8 нь түдгэлзсэн байна.